О.Сүлдхүү “Хадарцевын цом”-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-03 12:35:52

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владикавказ хотод “Ах, дүү Хадарцевын цом” олон улсын тэмцээн болж, манай улсаас гурван тамирчин оролцсоноос олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү алтан медаль хүртсэн байна.


20 гаруй орны тамирчид оролцсон энэхүү тэмцээний 61 кг-ын жинд Монгол Улсаас ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 79 кг-д олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ нар зодогложээ. Улмаар 79 кг-д О.Сүлдхүү мастер дөрөв дараалан ялалт байгуулснаар аваргын алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа ОХУ-д эгшиглүүлэв. Түүний хувьд хоёр жил дараалан ДАШТ-д медалийн төлөө өрсөлдсөн юм.


Тэгвэл өдгөө АНУ-д чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, тус улсад амьдарч буй гавьяат тамирчин Э.Бэхбаяр, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн байна.

 

Related news