“Хэлбэргүй дүрслэл” ном хэвлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 16:06:48

МЗЭ-ийн Хэнтий аймгийн салбар зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан МЗЭ-ийн Хэнтий аймгийн салбарын тэргүүн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Харнууд Д.Гансүрэн яруу найргийн “Хэлбэргүй дүрслэл” номоо хэвлүүлжээ.

Яруу найрагч Харнууд Д.Гансүрэн номын баяраа аймгийн 20 номын санд үе үеийн сэхээтний толь болсон “Утга зохиол” сониныг нэг улирлын турш захиалан тэмдэглэж байгаа аж.

Энэхүү ном нь зохиогчийн хувьд өөр өнгө төрлийг илэрхийлсэн бөгөөд номоороо дамжуулан уншигч залуучууддаа яруу найргийн тансаг сайхан, Хан Хэнтий нутгийнхаа өнгө төрхийг шүлгээрээ дамжуулан түгээхийг зорьсон гэдгээ зохиочг ярьсан юм.

О.Буянхишиг

 

Related news