ХЭНТИЙ: "Малчдадаа тусалъя" хандивын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-23 07:34:51
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Онцгой комиссоос малчин түмэндээ тусламжийн гараа сунган сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.

Тус аймгийн хэмжээнд цасны зузаан дунджаар 10-19 сантиметрт хүрч хатууран малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Одоогоор тус аймгийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх суманд хаваржилт хамгийн хүнд байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар дээрх найман суманд нийт 750 тн тэжээлийн будаа олгохоор болжээ.

Малчдад туслах хандивын аяныг дэмжиж, "Багануур" ХК-ийн хамт олон нийт 160 тн нүүрс, 20 тн хивэг, нэмнээ, бээлий, дулаан гутал зэргийг хандивлалаа. Мөн Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд мөнгөн тусламжийг малчдадаа үзүүлсээр байна.



Related news