ХЭНТИЙ: Өвөлжилт хүндэрсэн Галшар суманд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-15 15:08:01
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдааны шийдвэрээр Галшар суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан өвс, тэжээл, машин техникийн дэмжлэг үзүүллээ.

Аймгийн ОБГ-аас ажлын баг томилж, Дорнод аймгийн Матад сумаас 1300 боодол өвс, дөрвөн тн тэжээл татан авч Галшар сумын Онцгой комисст хүлээлгэн өгч, тус комиссын шийдвэрээр айл өрхүүдэд олгосноос гадна Арвин багийн 20 өрхөд өвс тэжээлийг нь хүргэж өгчээ.

Мөн ГХБХБГ-ын Ланд-76 автомашиныг түр хугацаагаар сум руу шилжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хоол хүнс хүргэх, яаралтай тусламжийн дуудлагад явуулж байна.
Related news