Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум малынхаа тоогоор улсад тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн жилийн эцсийн мал тооллогын дүнгээр аймгийн мал сүргийн тоо 3,5 сая толгойд хүрч , өнгөрсөн оныхоос 8,6 хувь буюу 280,7 мянгаар өсжээ.
Тухайлбал, адуу 247,9 мянга буюу 12,4, үхэр 270,5 мянга буюу 12,8, тэмээ 4,0 мянга буюу 7,1, хонь 1737,7 мянга буюу 8,7, ямаа 1289,4 мянга буюу 7,0 хувиар тус тус өсч, нийт мал сүргийн тоогоороо Монгол Улсын хэмжээнд зургаадугаарт бичигдлээ.
Улсын хэмжээнд үхэр, хонь-5, адуу-6, ямаа-8, тэмээгээрээ 13-р байрт тус тус бичигдэж, хамгийн олон мал тоолуулсан сумаар Өмнөдэлгэр сум 436,3 мянган толгой малаар аймагтаа төдийгүй Монгол Улсын хэмжээнд тэргүүн байрт шалгарлаа. Мөн улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан багаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант баг 152,3 мянга малаар 2-р байрт, Цантын хоолой баг 6 байранд шалгарч, мал сүргээ таван төрөл дээр өсгөсөн байна.
Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон толгой малтай сумаар Өмнөдэлгэр тэргүүлсэн бол 28,0 мянган адуугаар Батноров, 32,6 мянган үхэр, 206,9 мянган хонь, 173,7 мянган ямаагаар Өмнөдэлгэр, 667 тэмээгээр Дархан сум тус тус тэргүүлжээ.
Хамгийн олон мал тоолуулсан багаар Баянхутаг сумын Жаргалант баг тэргүүлсэн бол 12,2 мянган адуу, 8,5 мянган үхэр, 83,1 мянган хонь, 48,2 мянган ямаагараа Баянхутаг сумын Жаргалант, 558 тэмээгээр Дархан сумын Дулаан баг тус тус шалгарлаа.
О.Буянхишиг