Хөвсгөл, Хатанбулаг сумыг интернет сүлжээнд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн 14 сумаас интернет сүлжээнд холбогдоогүй байгаа хоёр сум буюу Хөвсгөл, Хатанбулаг сумыг энэ жил шилэн кабелийн сүлжээнд холбохоор болж аймгийн ИТХ-аас шаардлагатай санхүүжилтийг баталлаа.
Дээрх сумдад шилэн кабелийн сүлжээ оруулахад аймгийн ОНХС-гаас 398.8 сая төгрөгийн хөрөнгийг төсөвлөсөн бөгөөд энэ онд 197.4 сая төгрөгийг хуваарилж ажлыг эхлүүлэхээр тусгасан аж. Аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас интернет сүлжээ тавих компанийг шалгаруулах тендерийг энэ сарын 15-наас зохион байгуулж, шалгарсан компанитай гуравдугаар сарын 15-н гэхэд гэрээ байгуулан зургадугаар сарын 01-нийг гэхэд гэрээгээ дуусгавар болгож, ажлаа дүгнэхээр төлөвлөв.
Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days