Хамт олноороо монгол бичигтэн болох уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, Төсвийн шууд захирагч, төрийн албан хаагч нартай 2016 оны үр дүнгийн гэрээ, ажилтан нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах хурлаа энэ сарын 13-ны өдөр хийсэн байна.
Тус хуралдаанаар албанаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, соён гэгээрүүлэх ажил, урлаг, спортын уралдаан, тэмцээн болон дотоод хяналт шалгалтын хуваарийг тус тус хэлэлцүүлэн баталжээ. Мөн албаны 2015 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан, 2016 оны төсвийн хуваарийг танилцуулсан байна. Энэ үеэр тус байгууллагын гарын хээний санч, бичиг хэргийн ажилтан, цагдаагийн ахлагч Н.Оюунтуяаг ШШҮХ-ийн "Хүндэт жуух бичиг"-ээр, Сайхан сум дахь криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Л.Баярхүүг байгууллагын "Баярын бичиг"-ээр тус тус шагнасан байна. Энэхүү үр дүнгийн гэрээ байгуулах хурлын үеэр 2016 оныг "Ажлын хариуцлагаа дээшлүүлж, сахилга ёс зүйг төлөвшүүлэх жил" болгон зарлаж байгаагаа албаны дарга мэдэгдээд, хамт олноороо үндэсний эх бичиг болох босоо монгол бичигтэн хамт олон болох уриалгыг гаргасан байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг