“Монгол бичиг сурцгаая” дөрвөн сарын уралдаант аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хэлний бодлогын зөвлөл төрийн байгууллагуудын дунд “Монгол бичиг сурцгаая” дөрвөн сарын уралдаант аян зарлалаа.
Аяны хүрээнд монгол бичгийн сургалт зохион байгуулна. Эхлээд төрийн байгууллагын бүх ажилтнаас монгол бичгийн түвшин тогтоох шалгалт авч дараа нь сургалт зохион байгуулна. Ингээд дөрвөн сарын дараа дахин шалгаж хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллагыг шагнах ажээ. Хэлний бодлогын зөвлөл нь өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарсан юм. 2025 оноос төрийн бичиг хэргийг монгол бичгээр давхар хөтөлж явуулах тул иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд ийнхүү анхаарч байгаа ажээ.
Орхон аймагт монгол бичиг заах сургалтын төвүүд нээгдэж байгаа бөгөөд Засаг даргын Тамгын газрын албан ёсны ERDENET.MN сайтад цахим хичээл цувралаар тавигдаж байна.
Б.Оюун-Эрдэнэ