"Алтан төлийн эзэн"-д таван малчныг тодорхойллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 11:24:04

Жил бүрийн сар шинээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс “Алтан төлийн эзэн”-ийг шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай. Энэ жил уг шалгаруулалтанд өрсөлдөхөөр 11 малчин тодорхойлолтоо ирүүлснийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн болзлыг сайтар хангасан таван малчны нэрийг уламжлаад байна.

2015 онд 145 гүүнээс 145 унага аван 100 хувь бойжуулсан Өлзийт сумын 1-р багийн малчин Б. Эрдэнэдалайг Алтан унаганы эзнээр, 879 эм хониноос 967 хурга буюу 100 эхээс 110 төл  бойжуулсан Сант сумын 1-р багийн малчин Ч.Болоожийг Алтан хурганы эзнээр, 180 үнээнээс 180 тугал буюу 100 эхээс 100 төл бойжуулсан Бат-Өлзий сумын 1-р багийн малчин Ж.Пүрэвийг Алтан тугалын эзнээр, 430 эм ямаанаас 495 ишиг буюу 100 эхээс 115 төл бойжуулсан Баянгол сумын 5-р багийн малчин П.Даваасүрэнг Алтан ишигний эзнээр, 68 ингэнээс 68 ботго бойжуулсан Гучин-ус сумын 2-р багийн малчин Ш.Болор-Эрдэнийг Алтан ботгоны эзнээр тус тус тодорхойлон материалыг хүргүүлжээ6

Б.Батчимэг

Related news