Футзалын 11, 13 насны Улсын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-18 15:29:46

Өнгөрсөн ням гарагт 12 өдөр үргэлжилсэн Футзалын өсвөрийн УАШТ-ий хоёр насны ангилалд өрсөлдсөн баг тамирчдын шилдгүүд болох алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Тус тэмцээнд 59 багийн 700 гаруй тамирчид ур чадвараа сорьсон юм. Энэхүү тэмцээнд хөдөө, орон нутгаас нийт нас насны ангилалд есөн баг оролцож тэмцээнийг маш өрсөлдөөнтэй сонирхолтой болгов. Шигшээ тэмцээний 13 хүртэлх насны ангилалд аваргын алтан медалийн төлөө “Хараацай”, “Хан-Уул” дүүргийн багууд өрсөлдөж 4:1-ээр “Хараацай” клуб ялалт байгуулж улсын аваргаар тодорлоо.

УАШТ-ий 11 хүртэлх насны шилдгүүдээр Г.Цогбаяр шилдэг хаалгач / Чингэлтэй дүүрэг /, Б.Хүслэн шилдэг тэгш тоглогч / Эрхэс /, Х.Чингүн шилдэг мэргэн бууч /Сэлэнэгэпресс/-аар тус тус шалгарлаа.

Харин 13 хүртэлх насны шилдгүүдээр Баяржавхлан шилдэг хаалгач / Хан-Уул дүүрэг /, Буяннэмэх шилдэг тэгш тоглогч / Хараацай /, Дамдинсүрэн – шилдэг мэргэн бууч /28 гоол, “ДМЮ”/-аар тус тодорсон юм. Ийнхүү шилдгүүдийг шалгаруулсаны дараа медаль хүртсэн багуудад МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүд болон МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал нар гардууллаа.

Д.Өлзий

Related news