Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом Хэнтий аймагт аялж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, БТСГ-ын дарга Л.Баяраа нар Улаанбаатар хотод очин Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгаас хүлээн авч Хэнтий аймагтаа залан авчирлаа.
Энэхүү цом нь 21 хоногийн хугацаатай манай аймагт аялах бөгөөд энэ хугацаанд аймаг, сумдын албан байгууллагууд тодорхой спортын арга хэмжээ, хандивын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тус аяныг аймгийн Биеийн Тамир спортын газар эхлүүлэн аялуулж байгаа бөгөөд энэ сарын 19-ноос Чингис хотын албан байгууллага, аж ахуй нэгжүүдээр хуваарийн дагуу тус тус аялах аж.
Аяны хүрээнд “Сурагч-2016” Сагсан бөмбөгийн тэмцээн, Хэрлэн сумын аварга шалгаруулах Сумын цол олгох барилдаан, Хөлбөмбөгийн тэмцээн болон, АХА тэмцээнийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Риогийн олимпод оролцох баг тамирчдад дэмжлэг болгож, байгууллага болон ажиллагсадынхаа дунд хандивын аянг өрнүүлж байна.
О.Буянхишиг