Нэг сарын нүүрсний нөөцтэй байна

Орон нутагт | Булган
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 08:30:17

“Булган мээж” ХХК нь Булган аймгийн төвийн хүн ам, оршин суугчдыг ус, дулаанаар хангах, бохирыг татан зайлуулах үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү компани нь ажил үйлчилгээгээ доголдуулалгүй 24 цагаар тасралтгүй ажиллаж байна.

Орон даяар цаг агаарын байдал эрс хүйтэрсэн энэ үед  авилваа саатал доголдол гаргахгүй байх үүднээс онцгой байдлын зарчимаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн  байдлаар тус компани нь  нэг сарын нүүрсний нөөцтэй байна. Энэ өвлийг нийт 18700 тн нүүрсээр давах төлөвлөгөөтэй нүүрсний “Илчит металл” ХХК – тай гэрээ хийн ажиллаж байгаа юм.

Дашрамд дурдахад  24 цагаар цэвэр, бохир, дулаантай холбоотой дуудлагыг 70342928 утсаар хүлээн авч барагдуулан ажиллаж байна.  

П.Батням

Related news