Казах, монгол хэлний наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 09:09:10

БСШУЯ-ны казах хэлний сектор казах, монгол хэлний аймгийн наадам зохион байгууллаа. Бүрэн, бүрэн бус дунд сургуулиудын багш, сурагчдын дунд зохион байгуулагдсан энэ уралдаанд Булган, Сагсайгаас бусад бүх сумын сургуулийн багш, сурагчид оролцсон байна.

Казах хэлний секторын мэргэжилтэн Ж.Зүлмира ярихдаа, Эх хэл, төрийн албаны хэл хоёр нь бидний хувьд хамгаас чухал нь. Сурагчдын мэдлэг, багш нарынх нь ур чадварыг шалгах, урам өгч идэвхжүүлэх үүднээс зохион байгуулагдсан уралдаанд бүгдээрээ идэвхтэй оролцлоо. Нэгдсэн оноогоор Өлгий сумын «Зайд» хувийн сургууль, тав болон гуравдугаар бүрэн дунд сургуулиуд эхний гурван байрыг эзэллээ. Энэ чухал арга хэмжээг хамтран зохион байгуулсан Жолаушыбай захиралтай «Зайд» сургуулийн захиргаа, хамт олонд талархсанаа илэрхийлж байна гэв.

Ш.Айзаря

Related news