Замчид дөрвөн даваан дээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 09:16:56

Баян-Өлгий аймгийн нутгаар цас их бага хэмжээгээр үе үе орж, хүйтний эрч 35 хэм хүрлээ. Авто замуудын саатал нэмэгдэх болсон учир авто замын «Жол» компанийн ажилчид Толбын Бураат, Цагааннуурын Зээгт, Улаанбайшинт, Сагсайн Харганат зэрэг байнга цасаар хучигддаг даваанууд дээр тогтмол ажиллаж байна.

-Бураатын даваа нэн их эрсдэлтэй. Энэ даваан дээр трактор өдрийн цагт л ажилладаг тул Улаанбаатар, Өлгийн хооронд зорчигч тээвэрлэдэг автобуснууд болон зорчигчид өөрсдөө дулаан хувцаснаас эхлээд бүрэн бэлтгэлтэйгээр замд гарахыг сонордуулж байна. Замын цагдаа нартай хамтран ажиллаж бид ялангуяа өвлийн амралтын энэ үед оюутан тээвэрлэдэг автобуснуудад онцгой анхаарал тавиад байна гэж авто тээврийн байгууллагын мэргэжилтэн К.Сейфуллин мэдээллээ.

Ш.Айзаря

Related news