Шалган нэвтрүүлэх цэг хоёрыг нэмж байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 09:27:39

Өлгийгээс Цагааннуур болон Улаанбаатар хот руу гарах авто зам дээр шалган нэвтрүүлэх цэг ажиллаж байна. Харин цаашдаа Алтанцөгц сум болон Хотгорын уурхайн чиглэлд цаашид хоёрыг нэмж байгуулахаар төлөвлөж байгаа юм. 

Авто тээвэр, цагдаагийн байгууллагынхан хамтран ажиллаж, авто хөсгүүдээс зохих хураамж авдаг энэ цэгийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан танилцаж, зөвлөгөө өглөө. Тэрбээр, Улаанбаатарын чиглэлд гарах зам дээр байнгын пост ажиллаж байна. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр эдгээр байруудыг улам тохижуулна гэв.

Одоохондоо энэ хоёр байраар хоногт тус бүр 50-60 автомашин нэвтэрдэг бөгөөд эдгээр шалган нэвтрүүлэх үйлчилгээ нь техникийн аюулгүй байдлыг хангах, байгаль хамгаалах, малын хулгайг илрүүлэх, хүнсний бүтээгдэхүүн, бусад бараа таваарыг журмын дагуу тээвэрлэх шаардлагыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ.              

             Ш.Айзаря

 

Related news