Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2015 оны үзүүлэлтүүдийн дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:45:45

Баян-Өлгий аймгийн эдийн засаг нийгмийн байдлын 2015 оны тайлан гарлаа.

Тус аймаг түүхэндээ анх удаа 2 саяас дээш  буюу 2014046 толгой мал тооллуулж шинэ онтой золгосон, бусад салбар үзүүлэлтүүдээс дурьдвал 2761 эх амаржиж,  амьд төрөлт 2770 болж өмнөх оныхоос 19 хүүхдээр буурсан байна. Нялхсын эндэгдэл 69 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 3 хүүхдээр нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 25 байна. Амбулаториор давхардсан тоогоор 374.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 27283 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 614 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 63.3 хувиар нэмэгдсэн, эхийн эндэгдэл 2 гарсан, хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1124 болж өнгөрсөн оны мөн үеэс 410 хүнээр буюу 26.7 хувиар буурсан, нийт ажилгүйчүүдийн 49.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба 1551 хүн  шинэ ажлын байртай болсон, 279 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.8 хувиар бага байна. Нийт гэмт хэргийн 43.7 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 29.0 хувийг хулгай, 7.5 хувийг эзэнгүй хэрэг, 17.9 хувийг бусад гэмт хэрэг, 19.0 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна, оны эхнээс 620 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 45.7 хувиар бага байна. Өргөн хэрэглээний үнийн хувьд 2.3 хувиар буурсан өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад  цагаан будаа 9.7, элсэн чихэр 3.8 хувиар өсч, 1-р зэргийн гурил 10.8, хонины мах 18.0, үхрийн ястай мах 23.3, ямааны ястай  мах 20.3, шингэн сүү 4.1  ноолуур 22.6, АИ-80 бензин 10.8, АИ-92 13.5, дизелийн түлш 8.3 хувиар тус тус буурсан байна.

Төсвийн орлогын төлөвлөгөө 13.1 хувиар давж биелэн, иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 56225.1 сая төгрөг болж сүүлийн 3 жилийг зэрэгцүүлэхэд 2013 оныхоос 10.3 хувиар, өмнөх оныхоос 1.2 хувиар нэмэгдсэн байна гэж тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт мэдээллээ.

Ш.Айзаря

 

Related news