Улаанбаатар-Дорнодын чиглэлийн автобус өдөрт 3 удаа явахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 10:00:41

Улаанбаатар-Дорнод-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч нийтийн тээврийн үйлчилгээг ирэх сарын 1-нээс эхлэн өдөрт гурван удаа явахаар болсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

Өмнө нь дээрх чиглэлд өдөрт хоёр удаа явдаг байсныг цагаан сарын баяр болохтой холбогдуулан нэмжээ.

Ингэснээр хот хоорондын зорчигч нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 08.00, өдөр 13.00, орой 18.00 цагаас зорчигч тээвэрлэх энэ хуваарь хоёрдугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утсаар өдөр бүр 08:00- 20:00 цаг хүртэл авах боломжтой.

Б.Туяа

 

Related news