Аймгийн МХГ-аас зөвлөмж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 11:33:10

Монгол түмний уламжлалт сар шинэ баяр ойртсонтой холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарч худалдан авалтаа хийхийг зөвлөлөө.

Махыг худалдан авахдаа махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирдсон эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй бол хиамны гадаад байдал амт, үнэр, өөрчлөгдсөн гадаргуу гөлгөр бус хорчийсон, гарт наалдамхай байдалтай эсэхийг нягтлах хэрэгтэй байдаг байна. Мөн нөөшилсөн бүтээгдэхүүний лааз хонхойсон, зэвэрсэн, битүүмжлэл алдагдсан, төвийлт үүссэн эсэхийг шалган, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн эсэх, шошгын мэдээлэлд үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа тэмдэглэгдсэн эсэхийг нягтлахыг анхааруулсан. Бас мах худалдан авахдаа гарал үүслийг нь гэрчлэх мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, махан бүтээгдэхүүнд шинжилгээний бичигтэй эсэхийг тодруулах нь ч илүүдэхгүй гэж байна.

Б.Мөнхзул

Related news