Хэвийн боов, цагаан идээ шаардлага хангахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:47:02

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэвийн боов, цагаан идээнд лабораторийн шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээгээр дээрх нэрийн зарим бүтээгдэхүүн мэдрэхүйн эрхтний үзүүлэлтийг хангахгүй дүнтэй гарчээ. Тодруулбал, аарц, сүүг устай хамт хөлдөөсөн, түүхий тосны шарыг авч савласан, хэвийн боовны биет байдал, үнэр амт алдагдсан зэрэг зөрчлүүд илэрсэн аж.

Хэвийн боов MNS 0461-1981, Тослог цагаан идээ-MNS 4528-2005, Уураглаг цагаан идээ MNS 4230-2005 стандартыг хангасан байх ёстой байдаг байна.

Б.Мөнхзул

 

Related news