Шилдэг тамирчдыг 45,2 сая төгрөгөөр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 16:27:24

Улиран одож буй хонь жил Хөвсгөл аймгийнхаа нэрийг олон улс тив дэлхийн түвшинд спортын төрөл бүрээр дуурсган амжилт гаргасан 151 тамирчинд Засаг дарга А.Эрдэнэбаатар 45,2 сая төгрөгийн шагнал олгож амжилтыг нь урамшууллаа.

Энэ үеэр Бодибилдингийн дэлхийн аварга Угалзцэцэгт 5 сая, Токионодогийн дэлхийн аваргын  мөнгөн медальт Даваачулуунд 3 сая төгрөгийг олгосон бол 100 буудалт даамны Ази тивийн аварга Даваадэжид Хүүхдийн спортын их наадмын алтан медальт улсын аварга Сэр-Од нарт амжилтыг нь үндэслэн тус бүр мөнгөн урамшуулал олголоо.

Б.Гантуяа

 

 

 

 

 

Related news