Мянгат малчдын тоо 56 хувиар өслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 11:43:11

Говь-Алтай аймгийн мянгат малчдын тоо өмнөх оноос 56 хувиар өсч 415 боллоо. Үүний дотор 2001-ээс дээш малтай өрх 14, 1500-2000 малтай өрх 49, 1000-1499 малтай өрх 357 байна.

Тонхил сумын Бүс уул багийн хэмжээнд мянгаас дээш малтай өрх 20 байгаа гэнэ. Оны эцсийн байдлаар 200-аас дээш мянган малтай 6, 100-аас дээш мянган толгой малтай 10, 90-ээс дээш мянган толгой малтай 1, 80-аас дээш мянган толгой малтай 1 сум байна.

Эрдэнэ сумын Монгол улсын гавьяат малчин Б.Авирмэд 8000 гаруй мал тоолуулсан нь улсад тэргүүлж байгаа ажээ.

                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news