Майдарын эрин сангаас Эгэл, Энгүй хүмүүнийг тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Майдарын Эрин сангийн тэргүүн Д.Ганбаяр анх удаа санаачлан эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, нутаг орон хүн зоныхоо төлөө хүчин зүтгэж буй ажил үйлсийг нь үнэлэн Эгэл, Энгүй хүмүүнээр тодруулан сангийнхаа анхны нэрэмжит өргөмжлөл гардуулав.
Энэхүү шагналаар аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын орлогч, ОБ-ын дэслэгч Ц.Батхүү, “Өндөрхаан хот тохижилт” Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын ажилтан Л.Ханбүргэд нар шагнууллаа.
Тус сан нь нийгмийн сайн сайхны төлөө, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд сайн үйл бүрийг санаачлан хийдэг аймгийнхаа ууган хийд юм.
О.Буянхишиг