Пауэрлифтингийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-21 20:28:40

Гуравдугаар сарын 18-нд Дорноговь аймгийн БТСГ, “Хангарьд”, “Glassic gym” клуб хамтран Дорноговь аймгийн пауэрлифтингийн 2016 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Сайншанд хотод зохион байгуулахаар төлөвлөлөө.

Тэмцээнийг үндсэн гурван төрөл болох шахалт, таталт, суултын төрлөөр, “RAW” ангиллаар зохион байгуулах бөгөөд тамирчид 66,74,83,-92,+92 кг-ын төрөлд өрсөлдөх юм байна. Тэмцээнд насны анилал хамаарахгүй, зөвхөн Дорноговь аймгийн харьяалалтай  хүмүүс оролцох боломжтой бөгөөд баг тамирчид бүртгэлийн 20 мянган төгрөг төлөхөд болох аж.

Дашрамд дурдахад дээрх спортоор хичээллэгч хүүхэд залуусын тоо хөдөөд эрс нэмэгдэж байгаа  аж.

Х.Эрдэнэбулган

Related news