Эмэгтэй бөхчүүд анх удаа Ази тивийн хос аваргатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-22 10:22:59

Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 18-21-нд болж, манай эмэгтэй бөхчүүд анх удаагаа нэг дор хос тивийн аваргатай болов.

Манай эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, Т.Сүхбаатар нарын удирдлага дор эмэгтэй найман бөх барилдсанаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байр эзлэв.

Эмэгтэй баг тамирчдаас нэг тэмцээнээс хоёр аварга төрсөн нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тохиолдол боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д О.Бурмаа /Дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл, Азийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл, “Хүч” спорт хороо/ 55 кг-д Д.Отгонцэцэг /ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ”Хасу-Мегастарс” клуб/ нар алтан медаль хүртсэн бол 58 кг-д Э.Гантуяа /“Хилчин” спорт хороо, МҮИС/, 60 кг-д О.Оюунтуяа /“Аврагч” спорт хороо/, 69 кг-д З.Болортунгалаг /“Хилчин” спорт хороо/  нар хүрэл медалийн эзэд болов.

Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд багийн дүнгээр БНХАУ 65 оноогоор тэргүүлсэн бол Япон /59/, Казахстан/53/, Энэтхэг/52/, Монгол/46/, БНСУ /43/ II-VI байрт шалгарсан байна.

Д.Өлзий

Related news