Аймгийн өсвөрийн аварга шатарчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 10:53:43

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн шатрын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар сумын ЕББД 3-р сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

 Хоёр өдөр үргэлжлэн явагдсан энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн 13 сумын 33 сургуулийн 336 тамирчид оролцож оюун ухаанаа сорьсон байна. Тэмцээнд аймгийн шатрын пиде мастер А.Номин-Эрдэнэ, шатрын спортын мастер Ц.Номин-Өлзий, дэд мастер Б.Эрдэнэхүлэг нар оролцжээ.

Тэмцээн 6 насанд эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдсан байна. Ингээд 8 насны ангилалд эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Сүхбаатар сумын ЕББД 2-р сургуулийн Б.Тэргэл, хөвгүүдээс “Таван хан” шатрын клубын Б.Цэлмүүн, 10 насанд эмэгтэй тэргүүн байрыг “Таван хан” шатрын клубын Б.Амин-Эрдэнэ, хөвгүүдээс тэргүүн байрт “Бяцхан мастер” клубын Х.Өлзийхишиг, 12 насанд охидын тэргүүн байрт “Таван хан” шатрын клубын О.Цагаанбаяр, хөвгүүдийн тэргүүн байрт Хэрх тосгоны О.Даваадалай, 14 насны эмэгтэй тэргүүн байрт “Таван хан” шатрын клубын Т.Номиндалай, хөвгүүдээс тэргүүн байрт Алтанбулаг сумын С.Цэнгүүн, 16 насны тэргүүн байрт охидоос Алтанбулаг сумын Х.Буянхишиг, хөвгүүдээс тэргүүн байрт  “Таван хан” шатрын клубын Б.Дашпүрэв, 18 насны тэргүүн байрт охидоос “Бяцхан мастер” клубын Б.Эрдэнэхөлөг, хөвгүүдээс тэргүүн байрт Сүхбаатар сумын 4-р сургуулийн Э.Золбоот, Сүхбаатар сумын 6-р сургуулийн Б.Сундуй, “Бяцхан мастер” клубын Х.Түмэнхүслэн нар тус тус шалгарч алтан медалийн эзэд болжээ.

Эдгээр тэргүүн байрт шалгарсан тамирчид удахгүй Улаанбаатар хотноо болох Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд оролцох эрх гардан авчээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

Related news