Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль орон нутагт хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭХүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаарх сургалт Сэлэнгэ аймагт болж, аймгийн хэмжээний 56 багийн Засаг дарга, 17 сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнүүд нийт 73 төлөөлөгчид оролцсон байна.
Монгол Улсын хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “Хүүхэд харах үйлчилгээний” тухай хуулийг сурталчлан таниулах сургалтыг энэ сарын 19-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгууллаа.
Уг сургалтаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, стандарт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам, санхүүгийн дэмжлэг олгох журмын талаар болон хүүхэд хамгааллын бодлого, хүүхдэд ээлтэй орчны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Хүүхэд харах үйлчилгээ нь стандартын байранд, тодорхой журмын дагуу явагдах учраас энэхүү мэдээллийг өгч буй ажээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг