Сумдын соёлын төвийн эрхлэгчид тогтвор суурьшил муутай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭТөв аймагт сумдын соёлын төвийн эрхлэгчийн орон тоонд боловсон хүчний нийлүүлэлт хангалттай байгаа ч тогтвор суурьшилгүй, халаа сэлгээ ихтэй байна.
Тус аймаг бусад газрыг бодвол нийслэлтэй ойр тул боловсон хүчин олдоцтой байгаа ч сул тал бий болсныг БСГ мэдээлж байна. Шинэ, залуу мэргэжилтнүүд сумдад олноор очиж, ажилладаг ч нийгмийн асуудлаас болж, албан тушаалаа орхидог байна. Өнөөдрийн байдлаар Баяндэлгэр, Дэлгэрхаан, Жаргалант,Заамар, Мөнгөнморьт сумын эрхлэгчийн орон тоо эзгүйрээд байгаа юм. Иймээс хөдөө орон нутагт энэ салбарыг хөгжүүлэхийн тулд боловсон хүчний нийгмийн хамгааллыг дэмжих зайлшгүй шаардлага байгааг албаныхан хэлж байна. Төв аймгийн соёлын салбарт нийтдээ 123 хүн ажиллаж буйгаас эрхлэгч 26, номын санч 26, хөгжим,бүжгийн багш 35, кино техникийн ажилтан тав буюу хангалт 63,2 хувь байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг