Давхардсан дугаартай 40 гаруй тээврийн хэрэгсэл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 12:36:30

Хөвсгөл аймагт авто тээврийн хяналтын үзлэгт орох 17600 гаруй тээврийн хэрэгсэлтэй бөгөөд тээврийн хэрэгслийн тоогоороо бусад аймгаа тэргүүлдэг байна.

Тус аймгийн хэмжээнд давхардсан дугаартай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр 40 гаруй тээврийн хэрэгсэл байгаа гэнэ. Тээврийн хяналтын үзлэг явагдаж байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцдоггүй,  давхардсан номертой зэрэг зөрчлийг бүрэн арилгахыг зорьж байгаа аж. Мөн Зил 130, аавын цээж зэрэг оросын автомашинууд бүртгэлтэй байдаг боловч автомашин нь задалж зарагдсан, устгасан байдаггүй тул жолооч нар автомашинаа бүртгэлээс хасуулах шаардлагатай ажээ. 

Б.Гантуяа

 

Related news