Өрхийн мэдээллийн санд 29 мянган өрх бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 16:23:03

Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаж өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүх өрхийн Монгол Улсын харьяат 0-18 насны хүүхдэд үргэлжлүүлэн олгож байна.

Өвөрхангай аймгийн хувьд 2013 онд улсын хэмжээнд хийгдсэн ӨАТТС- нд 26644 өрх хамрагдаж мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг.

Хүүхдийн мөнгө олголттой холбоотойгоор 2016 оны 1 дүгээр сараас иргэдийн өргөдөлд үндэслэн судалгаанд огт хамрагдаагүй болон шинээр үүссэн өрхүүд, 2013 оноос хойш шинэ төрсөн болон үрчилж авсан 0-18 насны хүүхдийг судалгаанд хамруулах ажлыг аймгийн НХХҮХ-ээс хийсэн байна.

Уг  судалгааны үр дүнд аймгийн хэмжээний 29151 өрхийн мэдээлэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээд байгаа ба 2013 оноос хойш шинээр төрсөн 5507 хүүхдийн мэдээллийг бүртгээд байна.

 Өвөрхангай Б.Батчимэг

Related news