Гурван жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНӨнгөрсөн сарын нэгнээс “Жолоочийн зөрчлийн оноо хасах” журам хэрэгжиж эхэлсэн. Иймд нэг сарын хугацаанд Орхон аймгийн 28 жолооч хурд хэтрүүлсэн, тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн гэх шалтгаанаар хоёр оноогоо хасуулж, мөнгөөр торгуулсан байна.
Мөн гурван жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ. Зөрчлийн оноог хурд хэтрүүлсэн, шугам, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн, бүсээ зүүгээгүй, зорчигч хэтрүүлсэн зэрэг 17 шалтгаанаар хасах бөгөөд давхар мөнгөн торгууль ноогдуулж байгаа юм. Тиймээс жолооч, зорчигч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Замын Цагдаагийн тасаг анхаарууллаа.
Мөн Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн зөрчил 35 хувиар буурсаныг онцоллоо. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 10 орчим хувиар буурсан байна.
Б.Оюун-Эрдэнэ