Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо хугацаанд нь мэдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 10:22:46

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс төрийн албан хаагчдын 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх ажиллагааг 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ны хооронд хийж, 3 дугаар сарын 1-ний дотор Авлигатай тэмцэх газарт дүн мэдээг тайлагнах үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх нийт 25 байгууллагын 253 төрийн албан хаагч хуулийн хугацаандаа багтаж хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ бүрэн мэдүүлсэн байна.

Мөн тайлант хугацаанд ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн 1806 мэдэгдэл тайлбарыг гаргажээ. Түүнчлэн 52 албан тушаалтныг нийтийн албанд томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хянуулсан байна.

Б.Батчимэг

Related news