“Хулгайчгүй Ховд” хөдөлгөөн өрнүүлсэн Ховдын залуучуудын холбоо шилдэг нь боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 13:58:34

МЗХ-ны ерөнхий хурал хуралдаж, салбар салбарын шилдгүүдээ  шалгаруулжээ.

2015 оны шилдэг орон нутгийн холбоодоор нэгдүгээрт Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн залуучуудын холбоо, дэд байрт, Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн Залуучуудын холбоо, гутгаар байрт, Ж.Харшыга тэргүүнтэй Баян-Өлгий айгийн залуучуудын холбоо шалгарсан бол Шилдэг Улаанбаатар хот дахь залуучуудын холбоогоор Б.Батзаяа тэргүүнтэй Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбоо шалгараад байна.

Тус холбооноос орон нутаг тус бүрээр “Хулгайчгүй Монгол" хөдөлгөөний явцыг тайлагнаж,  уг хөдөлгөөнийг орон нутагтаа зохион байгуулан, олон нийтийг хамгийн өргөн хүрээнд хамруулсан ”Хулгайчгүй Ховд” хөдөлгөөнийг шилдгээр шалгарууллаа. Залуучуудынхаа төлөө хийсэн ажлаараа Ховдчуудын залуучууд, салбар холбоод, зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчид, салбар хороод манлайллаа.

А.Бямбасүрэн

Related news