Хилээ нээхийг дүрвэгчид Унгараас шаардаж байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-17 11:38:28

БУДАПЕШТ. /Reuters/. Энэ долоо хоногийн даваа гарагт Унгар хилийн хяналтаа чангатгаснаар Сербид олон тооны дүрвэгч болон цагаачид гацаад байна. Герман эсвэл Европын бусад улс руу явахын тулд улсаар нь дамжин өнгөрөхийг зөвшөөрөхийг дүрвэгчид Унгараас шаардаж байна.

Ойрхи Дорнод болон Африкаас  цагаачид, дүрвэгчид тасрахгүй цувж байгааг зогсоохын тулд Унгар хилийн хяналтаа чангатгасан юм. Тус улс хилийнхээ дагуу дөрвөн метр өндөр хамгаалалтын хаалт босгож, цагдаа нарыг байрлуулсан билээ.

Хилийн хяналтыг чангатгахаас өмнө өдөрт 9000 орчим цагаач, дүрвэгч Герман болон Европын бусад улс руу явахын тулд Унгар руу нэвтэрч байсан аж.

Сербийн хилийн хаалганы гадна байдал хурцдаж, залуучууд “Хилээ нээ!” гэж хашгирцгааж байна.

Хилээ 30 хоног хаана гэж Унгар Сербид мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

 

Related news
Comments