Ховд аймгийн Өргөмжит ээжүүдэд шагнал гардууллаа 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 16:50:07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн өргөмжит ээжүүдэд шагнал гардуулах ёслол болж аймгийн Засаг даргын орлогч  Ч.Чинбат  нээж  баяр хүргэж үг хэллээ.

Энэ өдөр улс эх орон, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр хүүхэд ач зээгээ эрүүл энх өсгөж хүмүүжүүлсэн азай буурал ээжүүдээ хүндэтгэн өргөмжиллөө.
Улсад 30 гаруй  жил   үр бүтээлтэй ажиллан,  залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй 7 охин, хөвгүүнийг төрүүлж өсгөсөн   Жаргалант сумын иргэн Дүгэрийн Нямсүрэнг аймгийн “Манлай ээж”-ээр, эх хүүхдийн эрүүлийг хамгаалах үйлсэд 30 гаруй жил зүтгэхдээ 2200 хүүхдийг эх барьж, эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллан үр хүүхэд ач зээгээ хүмүүжүүлэн суугаа  Зэрэг сумын Цэрэндоржийн Борыг “Ачлалт ээж”-ээр өргөмжиллөө.

Мөн аймгийн “Дархан ээж”-ээр Буянт сумын Ажааханы Жупаш, “Энэрэлт ээж”-ээр Алтай сумын Дашийн Бор, “Наран ээж”-ээр Цэцэг сумын Дагдангийн Балжинням, “Саран ээж”-ээр шалгарсан Чандмань сумын Шагдарын Оролмаа, “Буянтай ээж”-ээр Алтай сумын Батын Сонин, “Халамжит ээж”-ээр Булган сумын Ширнээгийн Төмөрөө, “Оюунлиг ээж”-ээр Жаргалант сумын Нацагийн Гэрэлхүү  нарыг өргөмжилсөн байна. 

А.Бямбасүрэн
 

Related news