100 буудалт даамын үндсэн төрлийн шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-10 10:13:47

2016 оны Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж, хамгийн гол төрөл болох 100 буудалт даамын үндсэн төрлийн тэмцээний шилдгүүд тодорлоо.

Тэмцээнд нийт эрэгтэй 45, эмэгтэй 28 тамирчин швейцарь системээр 9 тойрог тоглоход хөвгүүдээс 2013 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, охидоос Баянзүрх дүүргийн тамирчин, спортын мастер Г.Хэрлэнмөрөн нар тус бүр 16 оноогоор “Залуучуудын улсын аварга” боллоо. Хөвгүүдээс дэлхийн даамын холбооны мастерууд Ц.Отгонбилэг, Б.Мөнхжин нар мөнгө, хүрэл медалийн болзол хангасан байна.

Харин охидоос спортын мастер Залуучуудын УАШТ 64 буудалт даамын тэмцээнд хөвгүүдээс дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, охидоос энэ жил 12 настай спортын дэд мастер Б.Анужин нар түрүүллээ. Б.Мөнхжингийн хувьд өнгөрсөн жилийн дэлхийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Б.Анужингийн ихэр Б.Мөнхжин 2014 онд өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөнгө, хүрэл медалийг хөвгүүдээс дэд мастер Н.Бат-Ирээдүй, Ц.Чинзориг нар, охидоос дэд мастер Б.Отгон-Эрдэнэ, Г.Дүүрэнбилэг нар хүртсэн байна.

Д.Өлзий

Related news