Цагаан-Үүрт хамгийн их буюу 32 см цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар 0-32 см цастай байгаа бөгөөд хамгийн их цас Цагаан-Үүрт 32 см, Эрдэнэбулганд 19 см, Чандмань-Өндөр, Улаан-Уулд 17 см, Ренчинлхүмбэ сумын нутагт 13 см-ын цасан бүрхүүл тогтжээ.
Тус аймгийн Арбулаг, Цагаан-Үүр, Цэцэрлэг сумын нутаг цагаан зудтай, Баянзүрх, Эрдэнэбулган, Улаан-Уул сумд цагаан зудархуу байна. Хаваржилт хүндэрч буй сумдын малчид аймаг орон нутгаас хөнгөлттэй үнээр олгож буй өвс тэжээлийг авахад тээврийн зардал нэмэгдээд үнэ нь ялгаагүй байгаа тул ойр буй орон нутгийн тариалангийн компаниудад байгаа өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр авах хүсэлтээ байгаагаа аймаг орон нутгийн удирдлагуудад хүргүүлжээ.
Б.Гантуяа