“Хөвгүүд энхийн харуулд” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн суманд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хөвгүүд энхийн манаанд” тэмцээнийг Дэлхийн зөн, Хилийн цэргийн 0257-р ангитай хамтран зохион байгууллаа.
Засаг даргын тамгын газар, 3 болон 9-р багийн эрх зүйн хөтөч, зохион байгуулагч нарын санаачилгаар хүүхэд залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрыг хөгжүүлж авхаалж самбааг сорих зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулжээ.
Тэмцээн таван төрлөөр явагдаж 6 сургуулийн 60 сурагч оролцож өөрсдийн ур чадвар, авхаалж самбаа, мэдлэг оюунаараа өрсөлдсөнөөс тэргүүн байранд Эрдмийн далай цогцолбор сургууль, дэд байранд Ирээдүй сургууль, гуравт Авьяас сургуулийн хамт олон шалгарчээ.
Б.Гантуяа