Астанад манай 6 бөх олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-17 15:57:59

Энэ зун Бразил улсад болох “Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт баасан гарагт эхэлнэ.

Гурав хоног үргэлжлэх тус тэмцээнд манай зургаан бөх оролцоно. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүд буюу нийт 36 бөх олимпийн наадамд оролцох эрх олгоно. Өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс манай тамирчид эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх аваад байгаа юм.

Д.Өлзий

Related news