Музейн нээлттэй өдрүүдээр 100 гаруй хүнд үнэгүй үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.
Тодруулбал энэ нь "Музейн нээлттэй өдөр"-үүд
зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу жил бүрийн
гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг ажил юм. Ийнхүү
нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын
01-03-ны өдөр өвлийн цагийн хуваарийн дагуу Завхан аймгийн "Орон нутаг
судлах музей"-г иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байна.
Иргэд музейг
өглөөний 09.00-17.00 цаг хүртэл үзэж болох хуваарьтай аж. Харин түүх, соёлын улсын үзлэг тооллого явуулж байгаатай
холбогдуулан "Алдартны музей"-г үзүүлэх боломжгүй байгаа. Аймгийн
Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд аймагт халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор 10-аас доош насны хүүхэд музей үзэхийг энэ өдрүүдэд хориглоод
байгаа ажээ.
Музейн нээлттэй өдрийн хүрээнд өнөөдрийн байдлаар аймгийн орон
нутаг судлах музейг 70 гаруй насанд хүрэгчид 40 орчим хүүхэд үзэж
үйлчлүүлжээ. Дашрамд дуулгахад Завханы Орон нутаг судлах музейгээс өнгөрсөн жил
Улиастай
сумын 9 цэцэрлэгийн дунд,
ахлах бүлгийн 830 гаруй хүүхдэд орон нутгийн музейг үнэгүй
үзүүлжээ.
Түүхий хэлхээ хичээлийг ирэх дөрөвдүгээр
сард зохион байгуулна
Аймгийн музейгээс МУИС-ийн Эдийн засгийн салбар Завхан их сургуультай хамтран “Монголын
түүх” семинарт хичээлийн хүрээнд, "Түүхийн хэлхээ" сэдэвтэй нээлттэй хичээлийг жил
бүр явуулдаг уламжлалтай ажээ.
Энэхүү нээлттэй хичээлийг зохион явуулснаар оюутнууд түүхийн хичээлийг сонирхон судлах, орон нутгийн түүхийн ховор үзмэрүүдийн талаарх мэдлэгээ тэлж зарим оюутан түүхийн талаарх судалгааны ажлыг эхлүүлдэг аж. Энэ үйл ажиллагааны хүрээнд түүхийн хичээл болон Завхан нутгийн түүх соёл, музейн ховор нандин хосгүй үнэт үзмэрийг сурталчлах, түүхийн мэдлэгээ баяжуулан бататгах зорилгоор асуулт хариултын "АХА" тэмцээнийг оюутнуудын дунд зохион байгуулдаг байна.
Асуулт хариултын тэмцээн нь оюутнуудад эх түүхийн талаарх
мэдлэгээ бататгах, шалгах, суралцах боломжийг олгодог. Эдийн засгийн чиглэлээр
суралцаж байгаа хэдий ч түүхийн хичээлийг шимтэн суралцах, дагнан судлах
судалгааны ажлыг хийх хүсэл сонирхолтой оюутнууд их байдаг нь сайшаалтай. Ер нь
орон нутгийг судлах музейтэй хамтран түүхийн хичээлийг музейн танхимд явуулах
нь үр дүнгээ өгч байгаа талаар Завхан их сургуулийн түүхийн багш Б.Очиржав хэллээ. Мөн энэ жилийн түүхийн хэлхээ сэдэвтэй нээлттэй хичээлийг аймгийн музейтэй
хамтран ирэх дөрөвдүгээр сард дахин зохион байгуулна гэв.