Хоёр дайнд оролцсон 300 гаруй ахмад дайчин бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-03-18 10:33:24

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд ахмад дайчдын судалгааг гаргахад 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 300 гаруй ахмад дайчин амьд сэрүүн байна гэсэн мэдээ гарчээ.

Тэдний хамгийн залуу нь 90 гаруй настай, хамгийн буурай нь 103 настай байна. Тэртээ 1930-аад оны сүүлээр эхэлсэн дэлхийн дайны дарийн утаа Монголын газар нутагт уугиж, дэлхийн дайныг дуусгах гарын үсэг зурахад Монголын дайчид оролцон, төгсгөж байсан юм.

Б.Туул

Related news