Монгол цэргийн баярыг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 20:49:24

Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 95 жилийн ой Монгол цэргийн баярын үйл ажиллагаа Сэлэнгэ аймаг дахь цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын жагсаал, аймгийн төв Партизаны талбай дахь  Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ.

Өнөөдөр бидний хэлж заншсанаар цэргийн баярын өдөр. Энэхүү тэмдэглэлт өдрийг Сэлэнгэ аймагт өргөн хүндэтгэлтэйгээр тэмдэглэсэн юм. Тус арга хэмжээнд зориулсан баярын хурал аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болж, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Бүрнээбаатар нээж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хурлын арга хэмжээ ажил албандаа амжилт гаргасан хилчид, дайчид, алба хаагчдыг шагнаж урамшуулах ёслолоор үргэлжилсэн юм. Шагналын хур ажил албандаа амжилт гаргасан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын шагнал, салбарын яамдуудын шагнал, цэргийн цол нэмэг зэрэг шагналуудаар үерлэн буулаа. Мөн энэ үеэр монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан таван төрөлт спортын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож тэргүүн болон дэд, гутгаар байруудад шалгарсан байгууллагуудад цом, өргөмжлөл гардуулан өглөө. Энэхүү тэмцээний 10 км-ийн кросс уралдаанд ХЦ-ийн 0243, ХЦ-ийн 0101-р анги, ОБГ, Сагсан бөмбөгийн тэмцээнд аймгийн Цагдаагийн газар, ХЦ-ийн 0243-р анги, ОБГ, гар бөмбөгийн тэмцээнд ОБГ, ХЦ-ийн 0243-р анги, Цагдаагийн газар, ширээний теннисийн эрэгтэйчүүдэд ХЦ-ийн 0243-р анги, Цагдаагийн газар, ОБГ, эмэгтэйчүүдэд ОБГ, Шүүхийн шинжилгээний алба, ХЦ-ийн 0243-р анги, буудлагын ПМ төрөлд Тагнуулын газар, ОБГ, Цагдаагийн газар, АКМ төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ОБГ, ХЦ-ийн 0243-р анги тус тус шалгарсан юм. Ингээд нийлбэр дүнгээрээ аймгийн ОБГ тэргүүн байрт шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болж, удаах байруудад ХЦ-ийн 0243-р анги, Цагдаагийн газар тус тус шалгарчээ.   

Баярын хурлын дараа Сэлэнгэ аймаг дахь цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын мэндчилгээнүүд явагдаж, төлөөллүүд ая дууны эгшгээрээ мэндийн цэнхэр хадаг өргөн барилаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news