Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төвд дулааны станц барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн танилцуулга, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны өдрийн 11 цагт тус аймгийн Нутгийн удирдлагын ордонд болох гэж байна.
Иргэд уг хэлэлцүүлэгт оролцохын тулд www.facebook.com/DulaaniiStantsTusul фэйсбүүк цахим хуудаснаас төсөлтэй холбоотой урьдчилан бэлдсэн танилцуулгатай танилцаж, саналаа тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст болон цахим хэлбэрээр ирүүлж болох гэнэ.
Орон нутгийн томоохон бүтээн байгуулалт болох дулааны станцтай холбоотой энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт иргэн таны оролцоо чухал учир идэвхтэй оролцохыг тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс уриалав.