Сэлэнгийн Онцгойгийнхон тусгай зориулалтын автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 09:54:51

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар ой, хээрийн түймэртэй тэмцэх зориулалтын авто машинтай боллоо.

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах салбарынхан орчин үеийн гал унтраах мэргэжлийн авто машинаар нөхөн хангалт хийлээ. Монгол Улсын захиалгаар Австри улсын Розенбаур үйлдвэрт үйлдвэрлэгдсэн уг машин нь манай орны эрс тэс уур амьсгалд зориулан хийгдсэнээрээ онцлогтой ажээ. Тус аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах салбарынхан өөрсдийн ажлын онцлогт тохирсон орчин үеийн галын автомашинаар нөхөн хангалт хийгдсэндээ туйлын баяртай байгаагаа илэрхийллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Related news