Даян-Очир зусланд хүүхдүүдэд зориулсан тусгай сургалтууд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-18 13:34:46

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Даян-Очир хүүхдийн зуслан зуны сургалт, ээлжийн бүртгэлээ хийж эхэлжээ. Тус зуслан аймгийнхаа 24 сумын хүүхдүүдээс гадна хөрш зэргэлдээ аймгуудын хүүхдүүдийг хүлээн авдаг.

Энэ жил зуслан зургаан ээлжээр ажиллаж нэг ээлжинд 100-150 хүүхэд хүлээн авч үйлчлэх боломжтой. Нэг хүүхэд 16000-24000 төгрөгөөр 10 хоног амрах боломжтой. Өдрийн гурван хоолтой, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, эрүүл хооллолтыг амрагч хүүхдүүддээ өгдөг. Энэ жил гэр бүлээрээ амрах боломжийг мөн олгоно.Түүнчлэн жил бүр хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын боломжгүй зарим өрхийн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр амруулна хэмээн Даян-Очир зуслангийн зохион байгуулагч мэдээлэв.

Өнгөрсөн жил тус зусланд зургаан ээлжээр 570 орчим хүүхэд амарчээ. Эдгээр хүүхдүүд зусланд амрангаа байгаль орчинтой танилцах, уламжлалт монгол зан заншил, харилцааны талаарх сургалтуудад хамрагддаг байна. Мөн аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс Даян-Очир зуслантай олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Мөн энэ жилийн амрагч хүүхдүүд байгаль орчныг хамгаалах, англи хэл, уран зураг зурах, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сонирхолтой сургалтуудыг төлөвлөсөн тухайгаа нэмж дуулгалаа.

Related news