Кибер аюулгүй байдалтай холбогдуулан БНХАУ-д анхааруулга өглөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. Хэрвээ кибер аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхгүй бол манай улс хариу арга хэмжээ авахад бэлтгэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-д анхаарууллаа.
Тэрбээр өчигдөр Вашингтон хотноо компаниудын удирдах албан тушаалтнуудтай уулзан үг хэлэхдээ, “БНХАУ-ын дарга Си Зиньпинийг есдүгээр сарын 25-нд Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа энэ асуудлыг голлон хэлэлцэнэ” гэжээ.
АНУ-ын компаниудын өмчийн мэдээллийг хулгайлж байгааг зогсоож, шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол АНУ-БНХАУ-ын харилцаа сэвтэх эрсдэлтэй байна гэж Обама хэлсэн байна.
Түүний хэлснээр, энэ асуудалд БНХАУ-ын анхаарлыг хандуулахын тулд АНУ хариу арга хэмжээ авахаар зэхэж байгаа аж.
Г.Доржханд
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
3 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
3 hours
Comments