Цахир булгийн усанд өвөл ч ногоо ургадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:38:52

Говь-Алтай аймгийн нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой сонин сайхан газрууд олон байдаг. 

Түүний нэг нь Есөнбулаг сумын нутаг дахь Цахир булгийн рашаан юм. Өвөл зунгүй усанд нь цэцэг ногоо ургаж байдаг энэ газрыг аймгийн ИТХ-р аймгийн хамгаалалтанд авч тухайн нутгийн ард иргэд байнга анхааран хамгаалж байдаг юм. Өвлийн цагт уг булгийн ус хөлддөггүй бөгөөд харгиатан хоржигнон урсаж байдаг юм. Нутгийн ардууд эрт үеэс дотрын рашаан гэж ууж хэрэглэсээр ирсэн байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news