Махны чиглэлийн үхэр үржүүлэхэд хамтран ажиллах боломжийг судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак Орхон аймагт айлчиллаа.
Түүнтэй хамт тус яамны эдийн засгийн хэлтсийн тэргүүн Пьер Фарино, сайдын туслах Ж.Насанжаргал нар ирсэн юм. Эдгээр зочид аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнтэй уулзаж цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцав. Мөн хөдөө аж ахуйн салбар тэр дундаа махны чиглэлийн үхэр үржүүлэх талаар Францын талтай хамтран ажиллах боломж, гарцыг судлахаар тохиролцов. Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг Франц улсын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ