Ховдын Зэрэг суманд ингэ ихэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 13:34:36

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрсөн нутаг  Ховд аймгийн  Зэрэг сумын Эхэн багт Улсын залуу аварга малчин Г.Галсанбатын хүрэн ингэ ихэрлэжээ.

Зэрэг сум тэмээний тоогоор аймагтаа гуравд ордог сумын нэг. Нутгийн малчид ингэ ихэрлэсэн нь төл өсөж үржихийн бэлгэдэл гэж үзэж баяртай байна.

Одоогоос 6 жилийн өмнө Ховд аймгийн Мянгад сумын малчин Х.Ганбатын хүрэн ингэ ихэрлэж, малчин эзнээ баясгаж байсан удаатай.

А.Бямбасүрэн

Related news