Сүхбаатар аймагт интернэтийн үнэ буурч, хурд нэмэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 18:59:58

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 123 дугаар тогтоолоор 3 сарын 15-наас эхлэн орон нутгийн интернэтийн үнэ болоод хурдыг нийслэл хотынхтой адил байлгахаар тогтоосон ч өнөөдрийн байдлаар интернэтийн хурд өсч, үнэ буурсан зүйл алга байна.

Монголын цахилгаан холбоо компаний Сүхбаатар аймаг дахь салбарын захирал Я.Цэрэндулам хэлэхдээ “ Одоохондоо энэ ажил судалгааны шатандаа явж байна. Ер нь манай компани сүлжээгээ мэдээлэл холбооны компаниас түрээслэж авдаг. Энэхүү түрээс нь өөрөө өртөг өндөртэй. Хэрвээ энэ түрээсийн үнэ буурахгүй бол бид үнээ бууруулахад бас хүндрэлтэй. Гэхдээ ямар ч байсан Засгийн газрын шийдвэрийн дагуу судалгааны ажил хийгдэж байна, 4 сарын 1 гэхэд тодорхой болно” гэлээ.

Засгийн газрын 2016 оны 123 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар гүйцэтгэж, эхний ээлжинд 16 аймгийн төвд хэрэгжүүлээд байгаагаа ч мэдэгдсэн бөгөөд энэ 16 аймгийн тоонд Сүхбаатар аймаг багтсан байдаг. 

Т. Одончимэг

 

Related news