Дугуйчин Т.Энхжаргал эхний тэмцээнээсээ хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-30 13:48:58

ОУХМ Т.Энхжаргал Европт болж байгаа дугуйн олон улсын цуврал тэмцээний энэ сарын 26-ны эхний гараанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

Энэ уралдаанд Франц, Швейцарийн тамирчид алт, мөнгөн медалийн эзэд болжээ. Монгол Улсаас төрсөн Ази тивийн анхны аварга ОУХМ Т.Энхжаргал Олон улсын дугуйн холбоо, Монголын Үндэсний олимпийн хорооны дэмжлэгээр дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохион байгуулах олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор Швейцарь улсыг зорьсон билээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин Т.Энхжаргал ирэх зургадугаар сарын 4-ийг хүртэл үргэлжлэх цуврал тэмцээнд оролцон олимпийн эрхийн оноо цуглуулах юм. Түүний хувьд нийт 11 тэмцээнд оролцохоос эхний тэмцээндээ ийнхүү амжилттай оролцжээ. Манай тамирчны дараагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 2-нд Швейцарь улсад болно.

Д.Өлзий

Related news